Нөөцийн махыг иргэдэд нэг удаа 3 хүртэлх уутаар борлуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 6 цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар “Чойбалсан групп” ХХК, “Багануур мах маркет” ХХК, “Агро нэгтгэл трейд” ХХК гэсэн гурван компанийн үйлдвэрээс нийт 15.3 тонн нөөцийн мах дээрх цэгүүдэд хүргэгджээ. Худалдан авагчдад нэг удаа 3 хүртэлх уут мах буюу савлагаанаасаа шалтгаалж 4,5-6 кг хүртэлх мах борлуулж байгаа бөгөөд мах худалдан авсан иргэдэд төлбөрийн баримт хэвлэн өгч байна.

Нөөцийн мах борлуулж буй гэрээт компаниудад тогтмол хяналт тавьж, агуулахаас ачсан тээврийн хэрэгсэлд лац тавин борлуулах цэгүүдэд хүргэгдэн ирсэн. Махны нийлүүлэлтийг жигд, хүртээмжтэй байлгах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Мал эмнэлгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, төвийн зургаан дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс болон цагдаагийн албан хаагчид хамтран хяналт тавин ажиллаж байна.

Ерөнхийлөгч такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Ерөнхийлөгч такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
 
Н.Учрал: “Рио Тинто“-той хэлцэлд хүрч, менежментийн төлбөрийг 2 ДАХИН БУУРУУЛЛАА. Монголын хүртэх өгөөж 1.5 тэрбум $ болж өснө
Н.Учрал: “Рио Тинто“-той хэлцэлд хүрч, менежментийн төлбөрийг 2 ДАХИН БУУРУУЛЛАА. Монголын хүртэх өгөөж 1.5 тэрбум $ болж өснө
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!