
Хотын дарга Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлсөнтэй холбогдуулан түүний оронд ажиллах хүний нэрс болон үйл явц хэрхэн үргэлжлэх асуудал яригдаж эхэлсэн. Хамгийн сүүлийн мэдээллээр МАН-ын Нарийн бичгийн дарга, тус намын дэргэдэх Социал Демократ Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Д.Пүрэвдагвыг дэвшүүлэх магадлалтай байгаа юм.
Тэгвэл өнөөдөр Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, МАН-ын хорооны хурлыг товлох аж. Тодруулбал, Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд 15.00 цагаас хуралдахаар төлөвлөжээ. Тус хуралдаанаас МАН-ын хорооны хурлыг товлоно.
Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах бөгөөд дэмжигдсэн тохиолдолд МАН-ын Удирдах зөвлөлд нэрийг нь оруулж зөвшилцөх юм.