Ерөнхий сайдын даалгаврын дагуу нөөцийн махны 9 ААН-ийн агуулахыг лацдаж, худалдааг зогсоожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд

Энэ жилийн тухайд нийслэлийн хэмжээнд 5000 тонн мах нөөцөлсөн ч тал нь буюу 2500 тонн нь хэрэглээнд гараагүй тухай Ерөнхий сайд мэдэгдэж, улмаар хариуцлага алдсан гэж үзэн Хотын дарга Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлөөд буй. Улмаар дээрх асуудлыг шалгаж, хариуцлага тооцохыг холбогдох хууль хяналтын байгууллагуудад үүрэг болгосон юм.

Тэгвэл өнгөрсөн шөнө Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүрэг даалгаврын дагуу ЭЦА-наас хойшлуулшгүй арга хэмжээ авч, нөөцийн мах бэлтгэн нийлүүлсэн 9 ААН-ийн агуулахыг лацдаж, шалгаж байна. Улмаар нөөцийн махны худалдаа зогсжээ.

ЗГ-аас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн “Гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх“ хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ
ЗГ-аас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн “Гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх“ хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!