Японы зүүн хойд хэсэгт орших Акита мужид цас цэвэрлэх ажлын үеэр дөрвөн хүн амиа алдлаа гэж тус улсын цагдаагийн газраас мэдээлэв.
Тодруулбал, 47 настай Хироюки Накаяма болон түүний 74 настай эх Хидеко нарыг 13.30 цагийн орчимд Юзава дахь гэрийнхээ ойролцоо цас цэвэрлэж байх үедээ дарагдсан байжээ. Цагдаагийн газарт ослын талаар мэдээлсэн нэгэн эр “Би цас унахыг сонссон тул тэднийг шалгахаар гарсан” хэмээн мэдүүлжээ.
Түүнчлэн 86 настай Кензо Такахаши 16.30 цагийн орчимд хот дахь гэрийнхээ ойролцоо цасан доороос олдсон байна. Тэрбээр гэрийнхээ ойролцоох амбаарт цас цэвэрлэхээр ажиллаж байсан аж. Японд сүүлийн өдрүүдэд цас ихээр орж байгаа тул дээвэрт бөөгнөрсөн цас хүний дээрээс унах, улмаар цасанд дарагдсан хүмүүс амь насаа алдах эрсдэл бий болжээ. Иймд хотын зүгээс бүх айлууд нэгдсэн журмаар дээврийнхээ цасыг нураах заавар өгсөн байна.
Эх сурвалж: Kyodo news