Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЗД-ын нэгдүгээр орлогчоор БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайханг томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит зөвлөгөөн өнөөдөр боллоо. Уг зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар зарим томилгооны талаар танилцууллаа. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо. Нэгдүгээр орлогч нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцан ажиллана. Г.Жаргалсайхан нь 2020-2026 онд БЗД-ийн Засаг даргын орлогч, Засаг даргаар ажилласан туршлагатай. Тэрбээр өнөөдөр Засаг даргын ажлаа өгөх аж.

Харин нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин цаашид Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудлыг хариуцаж ажиллахаар боллоо.

Монгол Улсын төрийн шагналт зохиолч, СГЗ, нэрт сэтгүүлч Ш.Гүрбазар таалал төгсжээ
Монгол Улсын төрийн шагналт зохиолч, СГЗ, нэрт сэтгүүлч Ш.Гүрбазар таалал төгсжээ
 
Б.Энхбаяр: 400 их наядын нөөцтэй ордын нүүрс борлуулах давуу эрхийг “Нүүрс баяжуулах үйлдвэр барих” гэсэн халхавч тендерээр авсан байсан нь үнэн