
Нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэр дэх найман байршлын газрыг цахим дуудлага худалдаагаар заржээ.
Газар зохион байгуулалтын албанаас мэдээлснээр өчигдөр буюу тавдугаар сарын 7-ны 09:00-16:43 цагийн хооронд 14 байршлын газрын цахим дуудлага худалдааг зохион байгуулжээ. Дуудлага худалдаанд 68 иргэн, хуулийн этгээдээс оролцох хүсэлт ирүүлсэн бөгөөд 8 байршилд ялагч тодорч, нийслэлийн төсөвт 8 тэрбум 771 сая төгрөгийг төвлөрүүлэхээр болсон байна.
Дуудлага худалдаагаар зарагдсан газрууд:
Бүх төрлийн оффис, албан конторын зориулалттай барилга, байгууламжийн зориулалтаар:
-
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Bluemon төвийн баруун урд 0.1025 га
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборын зориулалтаар:
-
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Халзангийн ам орчим 7 га
-
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчим 0.7 га
-
Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Багануур чиглэлийн төмөр замын урд авто замын зүүн талд 1 га
Холбоо, мэдээлэл дамжуулах, хүлээн авах станцын зориулалтаар:
-
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Өвөр гүнт 0.0064 га
-
Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Тайнын ам 0.0080 га
Үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн бусад газрын зориулалтаар:
-
Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн бүсэд 1 га
Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар:
-
Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Баяндөхөмд 0.24 га газрыг тус тус худалджээ.