Дундговь аймагт хог ангилан ялгаж, боловсруулж, 12,5 МВт дулаан гаргах хүчин чадал бүхий үйлдвэрийн явц 92 хувьтай байгааг тус аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун танилцууллаа. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор үйлдвэрийг горимын дагуу ажиллуулах инженер, мэргэжилтнүүд шаардлагатай болохоос гадна айл өрхүүд хогоо ангилан ялгадаг болбол ажлыг илүү хөнгөвчлөх аж.
Энэхүү үйлдвэр нь хог боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудад сайшаагдаж байгаа бөгөөд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны холбогдох хүмүүс жишиг болгож аймгуудад хийх хэрэгтэй талаар ярилцаж, сайшаасан байна.
Үйлдвэрийн өртөг 8.6 тэрбум төгрөг бөгөөд энэ нь манай улсад баригдаж байгаад гацсан дулааны цахилгаан станцын өртгөөс 7 дахин хямд аж. Мөн хогийг 1000-аас дээш хэмд шатаан устгаад, утааг дахин боловсруулж, 5 давхар шүүлтүүрээр шүүх тул ямар нэгэн хорт бодис ялгаруулахгүй, хог дуусвал нүүрсээр галлаад явах боломжтой юм. Энэ үйлдвэрийг дагуулаад пластик дахин боловсруулж бродьюр хийх үйлдвэр байгуулах нь зүйтэй гэж төлөвлөж байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!