ЧУУЛГАН: Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг эцэслэн батлав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 54 секунд

УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.05.01/-ийн нэгдсэн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг гишүүдийн олонх дэмжиж, эцэслэн баталлаа.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Хүний эрхийн дэд хорооноос 2012-2016 онд гарсан иргэний хэрэгт шинжээч томилон ажиллуулж, дүгнэлтийг сонсжээ. Цаашид хууль сахиулагчдыг бэлтгэж байгаа их дээд сургуулиудын сургалтын системд өөрчлөлт оруулах, прокурорын байгууллагыг улс төрөөс ангид ажиллуулах, эрүү шүүлт тулгадаг байдлыг арилгах зэрэг асуудлыг анхаарах шаардлагатай гэв. Тогтоолын төслийн хүрээнд Засгийн газарт үүрэг чиглэл өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах хэрэгтэй гэсэн саналуудыг дурдав. Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж батлав.

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улс 2020 оноос хойш Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд 12 агаарын хөлгөөр хүчин чадлаа нэмэгдүүлжээ. УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр АБГББХ-нд шилжүүлэв. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулж, олон улсын менежментийн багаар удирдуулж, нээлттэй хувьцаат компани болгон, үр ашиг, баялгийн тэгш хуваарилалтыг нэмэгдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд 100 гаруй байгаагаас төрийн өмчит үйлдвэрийн газар 18 байна. Төрийн өмчийг үнэгүйдүүлэхгүй байх, засаглалын өөрчлөлт хийх, олон нийтийнх болгох, улс төрөөс ангид болгох, ногдол ашгийг иргэдэд хүртээх зэрэг саналуудыг гишүүд онцлов. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцүүлэхийг гишүүдийн 54 хувь нь дэмжлээ. Анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ЭЗБХ руу шилжүүлэв. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах горимын сангалыг дэмжлээ.

16 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал хурлыг энэ сарын 11-ний 09.00 цаг хүртэл хойшлууллаа
16 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал хурлыг энэ сарын 11-ний 09.00 цаг хүртэл хойшлууллаа
 
ШУУРХАЙ: МАН-ын УЗ-өөс Д.Ихбаярыг НИТХ-ын даргад дэмжсэнтэй холбоотойгоор НИТХ ээлжит бусаар хуралдаж байна
ШУУРХАЙ: МАН-ын УЗ-өөс Д.Ихбаярыг НИТХ-ын даргад дэмжсэнтэй холбоотойгоор НИТХ ээлжит бусаар хуралдаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!