16 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал хурлыг энэ сарын 11-ний 09.00 цаг хүртэл хойшлууллаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 1 секунд

16 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг энэ сарын 11-ний 09.00 цаг хүртэл хойшлууллаа. Учир нь прокурор н.Баясгалан зүгээс Өмнөговь аймагт шүүх хурал давхацсан үндэслэлээр хурлыг хойшлуулах хүсэлтээ өчигдөр шүүхэд хүргүүлсэн байна. Харин прокурор н.Түмэн-Өлзий хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй аж.

Тиймээс хохирогчийн өмгөөлөгчдийн зүгээс "н.Баясгалан прокурорын хүндэтгэн үзэх шалтгааныг ойлгож байна. н.Түмэн-Өлзий прокурор шалтгаангүй ирээгүй учраас шүүх хурлыг үргэлжлүүлэх хүсэлтэй байна. н.Түмэн-Өлзий прокурорт хариуцлага тооцох саналтай байна" гэсэн ч шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хуралдааныг энэ сарын 11-ний 09.00 цаг болгож хойшлууллаа.

Сануулахад, 16 настай охины амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, уг хэргийг үйлдсэн Ц.Дагвадоржид бүх насаар нь хохих ял оноож, хэргийн газар хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, мөн уг хэрэгт нэр нь холбогдоод буй насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Анхан шатны шүүхийн шийдвэртэй хохирогч "Ш"-ийн ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, санал нийлэхгүй тул давж заалдах шатны шүүхэд хандаж 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр гомдол гаргаж, шүүх хурал өнөөдөр товлогдсон юм.

Давж заалдах шатны шүүх хуралд хохирогчийн талаас Анхан шатны шүүхэд ажилласан Б.Солонго, М.Баасанбат нар болон Р.Булгамаа, Б.Баатарсайхан, З.Хүрэлсүх нарын 5 өмгөөлөгч оролцсон юм.

Эрдэнэтийн-Овооны бүлэг орд албан ёсоор бүртгэгдэж, Оюут ордын нөөцийг 404 сая тонн хүдэрт хүргэснийг баталгаажууллаа
Эрдэнэтийн-Овооны бүлэг орд албан ёсоор бүртгэгдэж, Оюут ордын нөөцийг 404 сая тонн хүдэрт хүргэснийг баталгаажууллаа
 
Ерөнхий сайд ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй гэдгээ мэдэгдлээ
Ерөнхий сайд ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй гэдгээ мэдэгдлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!