АТҮТ: Prius, Aqua зэрэг автомашинд ногоон улсын дугаар ОЛГОХГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Дэлхий нийтэд шатахууны хомсдол үүсэх эрсдэл нэмэгдэж буй энэ үед цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих, хамрах хүрээг өргөжүүлэх зорилгоор автотээврийн хэрэгсэлд ногоон улсын дугаар олгох асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн.

Тэгвэл уг шийдвэр нь зөвхөн бүрэн цахилгаан автомашин (BEV) болон зай хураагуурт тулгуурласан, туулах зай уртасгагчтай цахилгаан автомашин (EREV)-д хамаарах бөгөөд Prius, Aqua зэрэг гибрид (HEV), залгадаг гибрид (PHEV) технологийн автомашинд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, ногоон улсын дугаарыг 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашин (BEV) болон EREV төрлийн тээврийн хэрэгсэлд олгоно.

EREV төрлийн автомашин нь цахилгаан хөдөлгүүрийг үндсэндээ ашиглах бөгөөд батарейг цэнэглэх зориулалттай бага оврын цахилгаан үүсгүүрийг нэмэлтээр суурилуулсан байдаг.

Уг үүсгүүр нь хүч дамжуулах системд шууд оролцохгүй бөгөөд зөвхөн шаардлагатай үед, тухайлбал цахилгаан эх үүсвэрээс хол нөхцөлд батарейг цэнэглэх зориулалтаар ажилладаг.

Иймээс “туулалтын зай уртасгагчтай” (range-extended) хэмээн нэрлэдэг болно.

Ижил төрлийн тээврийн хэрэгсэлд бүс нутгийн бусад улс орнууд ногоон өнгийн улсын дугаар олгодог жишигтэй бөгөөд манай улсын хувьд зам, тээврийн салбарын эрхлэх асуудлын хүрээнд холбогдох шийдвэр гарч, ногоон улсын дугаар олгож эхлэх юм.

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
 
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!