НЗД-ын орлогч Т.Даваадалайг 48 цагийн хугацаатай баривчилжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

Хотын даргын орлогч Т.Даваадалайн гэрт ЭЦА-наас нэгжлэг хийж буй талаар бид өчигдөр мэдээлсэн. Мөн ЭЦА-наас өчигдөр түүнээс байцаалт авсан юм. Улмаар Т.Даваадалайг 48 цагийн хугацаагаар баривчилсан талаар Хотын дарга Х.Нямбаатар цахим хуудастаа мэдээлжээ. Тэрбээр "Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна. Манай залуучуудыг ээлж дараалан 48 цаг баривчилж байна. Гэмт хэрэгт хэнийг ч сэжиглэж, шалгаж болно. Жишээ нь Даваадалай орлогч дуудахад нь очсон. Гэрийн хаягтай, оргон зайлаагүй, мөрдөгчийг айлган сүрдүүлээгүй, нотлох баримт устгаад дахин гэмт хэрэг үйлдсэн гэх зүйлгүй байхад амралтын өдөр өдөржин байлгаж байгаад шөнө дунд айдас төрүүлэн 48 цагаар баривчилсан байх юм" гэжээ.

Сануулахад, Т.Даваадалай нь Нийслэлээс хэрэгжүүлэх гэж буй “Туулын хурдны зам”-ын тендерийн асуудалтай холбогдоод буй. Тодруулбал, түүний эхнэр Б.Анхтуяагийн нэр дээр байсан компани “Туулын хурдны зам”-ын тендерээс 20 тэрбум төгрөг авсан гэх мэдээлэл гараад байгаа юм.

УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
 
ШУУРХАЙ: Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
ШУУРХАЙ: Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!