Ухаа Худагийг “шалгах“-ыг дэмжээгүй ч Л.Оюун-Эрдэнийн “автор“-тай Харбины гэрээг шалгахыг дэмжсэн 25 гишүүн дунд MCS-ээс хандив авсан гурван гишүүн байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 12 секунд

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн "автор" бүхий “Харбины гэрээ” гэж нэрлэгдээд байгаа “Гурвыг цогцоор” гэдэг хэлэлцээрийг "шалгах" түр хороо байгуулах санаачилгыг өнгөрөгч оны аравдугаар сард УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 40 орчим гишүүд гарган, УИХ-д өргөн мэдүүлж байв. Харин нөгөө талд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Ухаа худагийг шалгая хэмээн түр хороо байгуулах санаачилгыг зэрэгцүүлэн тавьснаар MCS-ыг шалгах уу эсхүл Л.Оюун-Эрдэнийг шалгах уу гэдэг "далд" уралдаан улс төрд өрнөсөн нь нууц биш. Гэвч хоёр түр хороо хоёул УИХ дээр дэмжигдээгүй. Тэр тусмаа Харбины асуудлаар түр хороо байгуулах санаачилга дээр өргөн барьснаас нь хойш даруй зургаан сарын турш дуншиж байж, санал хураалт явагдсан ч үр дүн нь дахиад л ДЭМЖИГДСЭНГҮЙ гэх хариултыг сонссон юм.

Тэгвэл эл хоёр түр хороо байгуулах асуудлын ард ямар улс төр өрнөв гэдэг сонирхолтой. Угтаа бол түр хороо байгуулснаар тухайн асуудалтай холбоотой байгуулагдсан холбогдох гэрээнүүд, тухай үеийн үйл ажиллагаа, холбогдох баримт бичиг зэрэг нотлох баримтуудад шинжилгээ хийх боломж олдож буй хэрэг. Гэвч Ухаа худаг ч тэр, Харбины гэрээ ч тэр хоёул нэн "эмзэг" сэдэв болохыг цаг үеийн улс төр нь өөрөө харуулж орхив.

Эргэн санал үүднээс, үндсэн санал хураалтын процессыг эргэн саная.

-САНАЛ ХУРААЛТ: "Ухаа худаг"-ийн асуудлаар түр хороо байгуулах эсэх санал хураалтад 92 гишүүн оролцсоноос 50,50 хувьтай ТАЛЦСАН-

2025 оны 11 дүгээр сарын 7. Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүнээс өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг дэмжих эсэхээр гурван ч удаа санал хураалт явуулав. Учир нь, эхний санал хураалтаар олонхын санал авч чадаагүй юм. Ингэхдээ УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж "Би саналын томьёоллоо уншаагүй байна. Иймд дахин санал хураалт явуулъя" гэснээр дахиулах болов. Хоёр дахь санал хураалтад мөн л олонхын санал авч чадаагүй. Ийнхүү гурав дахь санал хураалтаар гишүүдийн 50 хувь нь дэмжиж, 50 хувь нь эсрэг санал өгөв. Аливаа хууль, тогтоолын төслийг олонх нь дэмжсэн тохиолдолд батлагдсанаар тооцдог. Энэ удаад хянан шалгах түр хороо байгуулах асуудал олонхын санал аваагүй юм.

-САНАЛ ХУРААЛТ: "Харбины" асуудлаар түр хороо байгуулах эсэх санал хураалтад 114 гишүүн оролцсоноос 43 нь ДЭМЖИЖ, 71 нь ДЭМЖЭЭГҮЙ-

2026 оны дөрөвдүгээр сарын 10. УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн "Харбин"-ын гэрээг хянан шалгах Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг баталъя гэсэн томъёоллоор УИХ дээр санал хураав. Тухайн өдрийн хуралдаанд 114 гишүүний ирцтэй байсан ба тэдний 43 нь дэмжиж, 71 нь дэмжээгүй юм. Ингэснээр 37.7 хувийн саналаар түр хороо "унав".

Үргэлжлүүлэн санал хураалтад оролцсон гишүүдийн "кноп" ямар агуулгатай холбогдож буйг тайлбарлая.

-25 ГИШҮҮН: Л.Оюун-Эрдэнийг ӨӨРИЙГ НЬ ШАЛГА-

УИХ-ын гишүүдийн Ухаа худаг болон Харбины түр хороог байгуулах санал хураалтад оролцсон байдлыг харвал, Харбины түр хороог 71 гишүүн эсэргүүцсэн бол Ухаа худагийн түр хороог 46 гишүүн ДЭМЖЭЭГҮЙ. Аль аль талд нь улс төрийн том "зодоон" байгааг, түүнийг хөндөхийг гишүүд хүсээгүй гэсэн үг.

Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн түр хороог дэмжээгүй ч Ж.Баярмаагийн түр хороог байгуулахыг дэмжсэн гишүүд 25 гишүүн байна. Тэдгээрийг харвал:

Өөрөөр хэлбэл, тэд Л.Оюун-Эрдэнийн хөндсөн Ухаа худагийн асуудлаас илүүтэй өөрийнх нь толгойлж байсан Засгийн газрын үед байгуулагдсан Харбины гэрээг шалгах шаардлагатай гэж үзсэн байгаа юм.

-Ухаа Худагийг "шалгах"-ыг дэмжээгүй ч Л.Оюун-Эрдэнийн "автор"-тай Харбины гэрээг шалгахыг дэмжсэн гишүүд дунд MCS-ээс хандив авсан гурван гишүүн байна-

Товчоор бол, Ухаа Худаг нь MCS компанийн мэдлийнх. Энэ утгаараа Хянан шалгах түр хорооны бай нь "MCS" гэсэн үг. Эл компаниас 2024 оны ээлжит сонгуулиар нэр бүхий 14 гишүүнд 70-450 сая төгрөг хүртэлх дүнгээр буюу нийт 1 тэрбум 990 сая төгрөгийн хандив өгсөн байдаг.

Тэгвэл Ухаахудагийг "шалгах"-ыг дэмжээгүй ч Л.Оюун-Эрдэнийн "автор"-тай Харбины гэрээг шалгахыг дэмжсэн нэр давхцалтай 25 гишүүн дунд MCS-ээс хандив гурван гишүүн байгаа юм.

Б.Батцэцэгийн хувьд, 170 сая төгрөгийн хандив авсан байдаг бол Д.Ганбат 100 сая төгрөгийн хандив авсан байдаг. Мөн Н.Наранбаатар 170 сая төгрөгийн хандив авсан байв.

-Ухаа худагийн түр хороо байгуулахыг дэмжээгүй 46 гишүүний дунд MCS-с хандив авсан 6 гишүүн байна-

Тэгвэл дээрх агуулгаар нэр давхцсанаас үл хамаарч үндсэн санал хураалт болох "Ухаа худаг түр хороо байгуулах эсэх" санал хураалтад ДЭМЖЭЭГҮЙ санал өгсөн 46 гишүүн дунд MCS-ээс хандив авсан хэчнээн гишүүн байна вэ гэдгийг харъя.

Ховд аймагт гурав дараалсан газар хөдлөлт бүртгэгдлээ
Ховд аймагт гурав дараалсан газар хөдлөлт бүртгэгдлээ
 
ЧУУЛГАН: Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг эцэслэн батлав
ЧУУЛГАН: Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг эцэслэн батлав
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!