Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: УИХ-ын асуулгын цагаар АН-ынхан “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Ерөнхий сайдаас асуулт асууна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Үдээс өмнөх хуралдаанаар:

-Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

-Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/

-Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 3 гишүүн 2025.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/

-БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн 2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/-ийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Харин үдээс хойшх хуралдаанаар УИХ-ын асуулгын цаг үргэлжлэх бөгөөд АН-ын бүлгийн гишүүд "Авлигажуулсан Монгол" сэдвийн хүрээнд сөрөг хүчний гишүүдийн төлөөлөл Ерөнхий сайдаас асуулт асууж мэтгэлцэх юм.

БАРИМТ: НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар “Професионалстрой” ХХК-ийн хувь эзэмшиж эхэлснээс сарын дараа “Сэлбэ дэд төв“-ийн 197.6 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ
БАРИМТ: НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар “Професионалстрой” ХХК-ийн хувь эзэмшиж эхэлснээс сарын дараа “Сэлбэ дэд төв“-ийн 197.6 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ
 
ЧУУЛГАН: Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.