Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЭГ ДОРООС: Хордсон 19 хүүхдийн 1 таталт өгч, дөрвөн хүүхэд нь хордлоготой гэх оноштой эмнэлэгт хүргэгджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 27 секунд

Нийслэлийн Налайх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 19 сурагч хордсон гэх мэдээлэл өнөөдөр өглөө гарсан. Эл мэдээллийн дагуу бид албан эх сурвалжуудаас тодруулан та бүхэнд хүргэсэн билээ. Тэгвэл хүүхдүүд хордсон гэх асуудлын эргэн тойронд ямар мэдээллүүд байгаа талаар нэгтгэн хүргэж байна.

-НАЛАЙХ: Анх хордсон гэх таван хүүхэд ирж, түүнээс хойш ангийнх нь хүүхдүүд ирцгээсэн-

Сурагчдыг 19 цагийн үед Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн аж. Бид энэ талаар тус дүүргийн нэгдсэн эмнэлгээс тодруулахад,"Одоогоор мэргэжлийн байгууллага юунаас болж хордсоныг шалгахаар ажиллаж байна. Анх таван хүүхэд ирсэн. Түүнээс хойш ангийнх нь хүүхдүүд ирцгээсэн байгаа. Нэгдсэн мэдээллийг удахгүй хүргэнэ" гэв.

-Налайх дүүрэгт хордсон хүүхдүүдийн дөрөв нь ЭХЭМҮТ-д хүргэгдсэн, биеийн байдал хэвийн-

ЭХЭМҮТ-өөөс эл асуудлыг тодруулахад, хордсон сурагчдын дөрөв нь өчигдөр оройн 22:00 цагийн үед тус эмнэлэгт хүргэгдэн очжээ. Тухайн хүүхдүүдийн хувьд, 15-16 настай хүүхдүүд юм. Одоо хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа ба хүүхдүүдэд нарийвчилсан шинжилгээ хийж байгаа гэх мэдээллийг өгөв.

-Б1 давхарт хичээллэж байсан хүүхдүүдийн нэг нь таталт өгч, дөрвөн сурагчийн пульс унаж, хордлоготой гэх оноштойгоор эмнэлгийн байгууллагад хүргэгджээ-

ФОТО: Иргэдийг айдаст автуулсан хэсэгчилсэн хөл хорио

Сурагчид Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийн сурагчид ба тухайн үед Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн Б1 давхрын танхимд хичээллэж байжээ. Хичээлийн үеэр 1 сурагч таталт өгсөн, 4 сурагч пульс тогтворгүй, хордлоготой гэх оноштойгоор Эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан байна.

-ЦЕГ: Налайх дүүрэгт хүүхдүүд хордсон гэх асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна-

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс дараах мэдээллийг өглөө. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 19:25 цагт Налайх дүүргийн “Эрүүл мэндийн төвд 15-16 орчим насны 5 хүүхэд таталт өгсөн байдалтай ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгахад Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийн сурагчид Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн Б1 давхрын танхимд хичээллэж байх үед 1 сурагч таталт өгсөн, 4 сурагч пульс тогтворгүй, хордлоготой гэх оноштойгоор Эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч байна. Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

-8 хүүхэд хэвтэн эмчлүүлж 2 хүүхдийн биеийн байдал тогтворжиж эмнэлгээс гарсан-

Хүүхдүүдэд адил шинж тэмдэг илэрсэн гэх ба тус ангийн 19 хүүхдийг эмнэлгийн анхан шатны үзлэгт хамруулахад хүүхдүүдийн нь толгой өвдөж, пульс тогтворгүй, сахар унах гэсэн оноштой гарсан байна. Үүний дагуу тус дүүргийн Хүүхдийн эмнэлэг болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нийт 8 хүүхэд хэвтэн эмчлүүлж 2 хүүхдийн биеийн байдал тогтворжиж эмнэлгээс гарсан аж.

-ХӨСҮТ: Налайх дүүрэгт хордсон хүүхдүүд юунаас хордсоныг тодорхойлохоор тандалтын баг ажиллаж байна-

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Налайх дүүрэгт нэг сургуулийн 19 хүүхэд хоолонд хордсон байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн байна гэх мэдээлэл манайд ирсэн. Энэ дагуу холбогдох тандалтын нэгж ажиллаж байна. Налайх дүүрэг болон ЭХЭМҮТ-д хүүхдүүд яаралтай тусламжийн тасагт ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэх мэдээлэл бидэнд бий. Тандалтын багийн эцсийн дүгнэлт урьдчилсан байдлаар удахгүй гарна. Эцэслэгдэх хугацааг тодорхой хэлэх боломжгүй" гэлээ.

Сураггүй алга болоод 14 хоносон охин самар түүхээр явсан байжээ
Сураггүй алга болоод 14 хоносон охин самар түүхээр явсан байжээ
 
Шөнөдөө -22 хэмийн хүйтэн хононо
Шөнөдөө -22 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.