Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халдварын эрсдэлтэй бүсэд очихгүй байхыг анхаарууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Нийслэлийн хэмжээнд есөн дүүрэгт коронавируст халдварыг илрүүлэх, тандалт хийх байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төв ажиллуулж, халдварын эрсдэлтэй иргэдийг PCR шинжилгээнд хамруулж байна.

Тухайлбал, коронавируст халдвартай болох нь батлагдсан иргэний маршрутаар зорчсон, халдвартай иргэний ойрын болон дам хавьталд тооцогдсон, мөн халдварын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн, халдвар авах эрсдэл бүхий орчин болон иргэдийн дунд явсан буюу өөрийгөө халдварын эрсдэлтэй хэмээн тооцож буй иргэд дээрх шинжилгээний төвүүдээр үйлчлүүлж байгаа юм.  

Иймд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эдгээр өдрүүдэд хөл хорионы дэглэмийг чанд баримтлан гэрээсээ гараагүй буюу олон нийтийн газраар зорчоогүй иргэдийн хувьд  шаардлагагүй тохиолдолд дээрх шинжилгээний төвүүдэд очихгүй байх, халдварын эрсдэлд өөрсдийгөө болон хайртай дотны хүмүүсээ оруулахгүй байхыг ЭМЯ анхаарууллаа.

Ассанж, Сноуден нарыг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ
Ассанж, Сноуден нарыг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ
 
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.