Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Батшугар: Халдварт бус өвчин нийт нас баралтын 77 хувийг эзэлж байгаа тул эрт илрүүлгийг бодит ажил болгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

"Эрүүл мэндийг дэмжих" нээлттэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. Монгол Улсад халдварт бус өвчин нийт нас баралтын 77 хувийг эзэлж байгаа нь амьдралын хэв маягтай шууд холбоотой гэж Эрүүл мэндийн сайд Э.Батшугар тайлбарлалаа. Иймд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг бодит ажил болгоход энэхүү өдөрлөг чиглэж байна гэв.

“Нээлттэй хаалганы өдөр”-ийг гурван өдөр зохион байгуулах аж.

• 1-р өдөр – Эрүүл мэндийн боловсрол, зөв дадал

• 2-р өдөр – Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг

• 3-р өдөр – Уламжлалт анагаах ухааны ололт

Энэ онд Монголын уламжлалт анагаах ухааны нэгдсэн тогтолцоо үүсэж хөгжсөний 345 жилийн ой тохиож буй бөгөөд уламжлалт анагаах ухааны өв соёл, мэдлэгийг орчин үеийн анагаах ухаантай уялдуулан хөгжүүлэх бодлого хэрэгжиж байгаа гэв.

Харилцаанаас ХАРИЛЦАА....
Харилцаанаас ХАРИЛЦАА....
 
Түүхэн цаг хугацаагаар аялуулах “Өртөө” Immersive Experience нээлтээ хийлээ
Түүхэн цаг хугацаагаар аялуулах “Өртөө” Immersive Experience нээлтээ хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.