Солонгост үрчилж авсан 16 сартай охиноо хэрцгийгээр хөнөөсөн байж болзошгүй эцэг эхийн хэрэг шуугиан дэгдээжээ.
Тодруулбал, 2020 оны аравдугаар сарын 13-нд харамсалтайгаар амиа алдсан нэг нас зургаан сартай Жан Жун Инийн үхэлд буруутгаж, түүний үрчилж авсан эцэг эх Жанг, Анн нарыг баривчилжээ.
Сөүлийн цагдаагийн газрын мэдээлснээр мөрдөн байцаалтын явцад Жунг Ин охины бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн гэдгийг 800 гаруй видео бичлэг олдсон байна. Мөн задлан шинжилгээгээр "гадны нөлөөтэйгөөр хэвлийд гэмтэл учруулсан" болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, Жунг Ин охины үхлийн шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэл байв.
Мөрдөн байцаалтын эхэнд Жан, Ан нар хоёулаа охины үхэлд өөрсдийгөө буруугүй хэмээж байсан ч баримтаар хүчирхийлж байсан нь тогтоогдож, хэргээ хүлээсэн байна. Эл хэрэгт олон нийтийн зүгээс ихээхэн дургүйцэж байна. Учир нь тэд үрчилж авсан охин Жун Интэй хамт телевизийн гэр бүлийн шоунд оролцож, аз жаргалтай гэр бүлийн дүрээр нийтэд танигджээ. Охины үхэлд алдарт BTS хамтлагаас эхлээд олны танил дуучид, жүжигчид харамсаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд тус улсын олон хүн сошиал сүлжээнд хүүхдийн эрхийн асуудлыг хөндөж, давалгаа үүсч эхэлжээ.