Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын шигшээ баг алтан медалийн төлөө шалгарлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 53 секунд

Жүдо бөхийн ААШТ-ийн багийн барилдаанууд үргэлжилж байна. Монгол Улсын шигшээ баг Д хэсгийг тэргүүлж эхний тойрогт гоц мөргөн, хоёрдугаар тойрог буюу хэсгийн аваргын төлөө Киргизстаны багийг 4:2 харьцаатайгаар ялж Д хэсгийн аварга болсон.

Тэгвэл үүний дараа Узбекистаны багийг 4:3 харьцаагаар буулган авч алтан медалийн төлөө шалгараад байна.

Тодруулбал, МУГТ Л.Энхрийлэн, Өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа, Улаанбаатар их дуулгын аварга О.Уранбаяр нар ялалт авч ялалтын харьцаа 3:3 тэнцэж, жин сугалахад -70кг таарч нэмэлт барилдаанд МУГТ Л.Энхрийлэн өрсөлдөгчөө 30 секундэд цэвэр ялж финалд шалгарав. Алтан медалийн төлөө Казахстаны шигшээ багтай 16:00 цагаас барилдана.

“МАД“ уран сайхны кино дөрөвдүгээр сарын 24-нөөс үзэгчдэд хүрнэ
“МАД“ уран сайхны кино дөрөвдүгээр сарын 24-нөөс үзэгчдэд хүрнэ
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 20 хэм дулаан. Бороотой
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 20 хэм дулаан. Бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.