"Зэв" фильмийн залуу уран бүтээлчид "МАД" уран сайхны кино бүтээснээ дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүргэх гэж байна.
Адал явдалт "МАД" уран сайхны киноны продюсероор Ч.Түвшинтөгс, найруулагчаар Б.Буянбат ажиллаж, дүрүүдэд "Маск" продакшны жүжигчин Ц.Ганзориг, "Орлон тоглогч", "Надад ирээгүй хайр" олон ангит киноны дүрээрээ үзэгчдийн эчнээ танил болсон жүжигчин Ч.Түвшинтөгс, Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын Гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдвард Ондар, жүжигчин Б.Батмэнд, С.Хонгорхүү, "Эрхэм элч" продакшны жүжигчин С.Лхагвасүрэн, өнөө цагийн эсрэг дүрийн мастер Э.Батнямбуу, жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатар, Улсын хүүхэд, залуучуудын театрын жүжигчин Т.Золжаргал, залуу уран бүтээлч А.Эгэлзаяа, Э.Төгөлдөр нар тогложээ.
Ташрамд дурдахад, "Зэв" фильмийн уран бүтээлчид өмнө нь "Гэгээн учрал", "Цасан ширхэг", "Алдуул" зэрэг уран бүтээлийг үзэгчдэд хүргэж байв. Мөн "Orange" энтертайнментийн "Эрдэнэсийн арал", "Reaction" продакшны "Ghost", "17" фильмийн "Орлон тоглогч" зэрэг бүрэн хэмжээний болон олон ангит кинонуудыг хамтран бүтээжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!