Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 54 секунд

Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52 кг-ын жингүүдийн хэсгийн барилдаанууд болж өндөрлөлөө. Өнөөдөр манай улсын 5-н жүдоч дэвжээнд гарч барилдсанаас 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ нар аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байна. Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Т.Түмэнжаргал хүрэл медалийн төлөө барилдана. Медалийн төлөөх барилдаанууд 16 цагаас эхэлнэ.

Манай улсаас энэ удаагийн Азийн аваргад Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, Н.Дагвасүрэн нарын удирдлага дор МУГТ Л.Энхрийлэн тэргүүтэй 18 тамирчин оролцож байна.

Настай хүмүүсийг зодсон этгээдийг олж тогтоожээ
Настай хүмүүсийг зодсон этгээдийг олж тогтоожээ
 
ХХҮЕГ: Ажил турших хөтөлбөрийн дэмжигч аж ахуйн нэгж байгууллагуудын түншлэлийн уулзалт боллоо
ХХҮЕГ: Ажил турших хөтөлбөрийн дэмжигч аж ахуйн нэгж байгууллагуудын түншлэлийн уулзалт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.