У.Хүрэлсүх: Монголчуудын түүх бол хүн төрөлхтний хөгжил дэвшлийг урагшлуулж, орчин цагийн соёл иргэншлийн үнэт зүйлсийн үндэс суурийг тавьсан дэлхийн түүх юм

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 41 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Эх түүх-Нэг Монгол” уриатай “Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” Төрийн ордонд болов.

Зөвлөгөөнөөр түүхийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, үр дүн, сургалтын орчин, багшлах хүний нөөц, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багш бэлтгэх, чадавхжуулах тогтолцоог сайжруулах, түүхийн шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгаа, үр дүн, технологийн дэвшлийг сургалтад ашиглах, бүх нийтийн түүхийн мэдлэгийг дээшлүүлэх, талуудын оролцоо, идэвх санаачилга, оролцоог хэрхэн сайжруулах зэргийг хэлэлцсэн юм.

Тухайлбал “Түүхийн боловсрол: Өнгөрсөн, одоо, ирээдүйн чиг хандлага”, “Монголын түүхийн судалгааны сүүлийн үеийн үр дүн, чиг хандлага”, “Дэлхий дахин дахь Монголын түүх, соёлын судалгаа, сурталчилгаа” сэдвээр илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн аж.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ, оюун санаа, үндэсний ухамсар, эх оронч үзэл, түүх, соёлын дархлааг төлөвшүүлэхийн төлөө хүчин зүтгэж ирсэн үе үеийн түүхийн багш, түүхч, эрдэмтэн судлаач нарт ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Монголчуудын түүх бол хүн төрөлхтний хөгжил дэвшлийг урагшлуулж, орчин цагийн соёл иргэншлийн үнэт зүйлсийн үндэс суурийг тавьсан дэлхийн түүх гэдгийг тэмдэглэлээ.

Аугаа түүхээ өвлүүлэн үлдээх, эх орон, төрт ёс, өвөг дээдэс, өв соёлоороо бахархах сэтгэлийг төлөвшүүлэх, сурталчлан таниулах, үндэстний ой санамжийг бататган бэхжүүлэх үйлсэд түүхийн багш, түүхчид, соён гэгээрүүлэгчид манлайлах учиртайг хэллээ.

“Түүхийн багш нарын улсын зөвлөгөөн”-ийг таван жил тутам зохиож байхаар төлөвлөжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

  • Түүх судлал, олон улсын монгол судлалыг цогцоор нь дэмжиж, мэргэшсэн судлаач, түүхчдийг төрийн бодлогоор дэмжих,
  • Эзэн Богд Чингис хаан, Их Монгол Улс, Эзэнт гүрний түүх судлалыг эрчимжүүлэх, монголчуудын хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг судлан тодруулах, үнэлж дүгнэх, сурталчлан таниулах,
  • Бүх нийтийн түүхийн мэдлэгийг дээшлүүлэх талаар Засгийн газар бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх зэргийг зарлиг болгосон.

Мөн эх түүхээ судлан мэдэж, өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэхийн төлөө хүн бүр хувь нэмрээ оруулахыг уриалсан юм.

Байерн Мюнхен, Арсенал багууд шигшээ дөрөвт шалгарлаа
Байерн Мюнхен, Арсенал багууд шигшээ дөрөвт шалгарлаа
 
Б.Пүрэвдорж: Хулгай хийж, авлига авсан гишүүдийг хуулийн байгууллага шалгах боломжгүй болчхоод байгааг шийдэж, эргүүлэн татах боломжийг энэ хууль олгож байна
Б.Пүрэвдорж: Хулгай хийж, авлига авсан гишүүдийг хуулийн байгууллага шалгах боломжгүй болчхоод байгааг шийдэж, эргүүлэн татах боломжийг энэ хууль олгож байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!