Монголын усан спорт сонирхогчдын холбооны “Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн” энэ сарын сарын 11-13-ны өдрүүдэд Эрдэнэт хотын “Хангарьд спорт цогцолбор”-т амжилттай болж өнгөрлөө.
Тус тэмцээнд усан спорт, сургалтын 30 төв, клубуудын 278 тамирчид уралдаж, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөн байна. Энэ удаагийн тэмцээнд "Далайн хаадууд” клубын тамирчид 4 алтан медаль, 5 мөнгөн медаль, 7 хүрэл медаль хүртсэн амжилттай оролцжээ. Ахлах дасгалжуулагчаар Ц.Баяраа, дасгалжуулагч Д.Сугармаа, дасгалжуулагч Б.Барсболд нар ажилласан байна.
Тус тэмцээнд багийн дүнгээр “Альфа” клуб Алт-43, Мөнгө-27, Хүрэл-15 медаль хүртэж хоёр дахь жилдээ дараалан аварга багаар шалгарлаа. Хоёрдугаар “We Aquatics” клуб гуравдугаар байранд “Сэлэм загас” клуб шалгарсан байна.


