“Ногоон автобусны” гэх тодотголтой хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхээр болсон. Тодруулбал, С.Жавхлантбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, Г.Энхтайван, Г.Мишээлт, Б.Мөнхболд, Б.Алтаншагай, О.Лувсандагва, О.Сүхбаатар, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбадрах, Ц.Хадбаатар, О.Хонгорзул, Б.Дөлгөөн, Б.Баярмаа, А.Чойжилсүрэн, Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, С.Бямбасүрэн, Ж.Эрдэнэбат, А.Ганхуяг, Ц.Болортуяа, БНСУ-ын иргэн Ли Жон Соб /Lee JungSeob/, Ким Кэа Баум /Kim KeaBaum/ нарт холбогдох 93 хавтаст хэргийг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан гомдлууд болон прокурорын эсэргүүцлийг тус тус үндэслэн Улсын дээд шүүхийн дөрөвдүгээр сарын 20-ны хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээр товлолоо.
Сануулахад, дээрх хэрэгт холбогдуулан:
-
Шүүгдэгч А.Ганхуягт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлийн 3.1.1, 3.3, 3.4-н 1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, гэмт хэрэгт нь нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаанд хасаж, гурван жилийн хугацаанд хорих ял оноолоо. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлийн 3.1.1, 3.3, 3.4, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дох хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт гурван жилийн хорих ялаар яллахаар болсон.
-
Шүүгдэгч С.Бямбасүрэн, Ш.Баярсүх, Б.Түмэнжаргал нарыг хоёр жилийн хугацаанд нийтийн албанд ажиллах эрхийг болон зорчих эрхийг нь хязгаарласан.
-
Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаанд хасаж, хоёр жил зургаан сар зорчих эрхийг нь хязгаарласан.
-
Шүүгдэгч С.Жавхлантбаатарын нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилийн хугацаанд хасаж, гурван жил хорих ял оноосон байдаг.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!