Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Үүл: Ардчилсан хувьсгалын анхдагч нарт ямагт хүндэтгэн мэхийдэг Хүүкдээ баярлалаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчиллын анхдагчдын нэг Д.Баттулга таалал төгсөж, өнгөрсөн баасан гарагт түүнийг сүүлчийн замд нь үдсэн билээ. Салах ёс гүйцэтгэх ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй улстөрчид оролцсон юм.

Тэгвэл Д.Баттулга агсны журмын нөхдийн нэг Э.Бат-Үүл цахим хуудаснаа сэтгэгдлээ илэрхийлж "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "халзан" Д.Баттулгатай маань салах ёс хийх ажиллагаанд ирж эмгэнэл илэрхийлэв. Салах ёс хийхээр ирсэн олон МоАХ-ны партизануудын маань дунд оочерлон зогсож байгаад, ээлж нь ирэхэд гүнээ мэхийн ёслоод, гашуудлын цуваа хөдлөн холдох хүртэл хүндэтгэн зогссон. Д.Баттулга ийм л хүндэтгэл хүлээх лидер юм.

Б.Ган-очир, Х.Болормаа нарын манай нам залуус үүнийг ойлгоо болов уу. Ямар ч атугай, 90 оны Ардчилсан хувьсгалын анхдагч нарт ямагт хүндэтгэн мэхийдэг Хүүкдээ баярлалаа" гэжээ.

ТОДРУУЛГА: Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх зохицуулалт хуульд тусгагдаагүй гэв
ТОДРУУЛГА: Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх зохицуулалт хуульд тусгагдаагүй гэв
 
Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд Ц.Содномдорж, Б.Орхонбаярын нарын 128 бөх барилдана
Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд Ц.Содномдорж, Б.Орхонбаярын нарын 128 бөх барилдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.