ШҮҮХ: Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалыг нэг сарын хугацаанд цагдан хорихоор шийдвэрлэлээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 30 секунд

Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг өнөөдөр хянан хэлэлцжээ.

Ерөнхий шүүгч гомдлыг хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналд дурдсан “прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, эсхүл сүрдүүлсэн, эсхүл нөлөөлсөн, эсхүл тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа”, мөн “хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэл нь тогтоогдож байх тул шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Л.Баяржаргалд 2026 оны 4 дүгээр сарын 10-наас 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

АТГ: “Ногоон автобусны” хэргийн 134.5 тэрбум төгрөгийн хохирлыг бүрэн төлүүлж барагдуулав
АТГ: “Ногоон автобусны” хэргийн 134.5 тэрбум төгрөгийн хохирлыг бүрэн төлүүлж барагдуулав
 
С.Баярцогт: Намын ЕНБД-д миний нэрийг оруулж ирсэн бол би хүлээж авах байсан
С.Баярцогт: Намын ЕНБД-д миний нэрийг оруулж ирсэн бол би хүлээж авах байсан
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!