Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ өдөр Руспины дэргэдэх тулалдаан болж байжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 29 секунд

46 оны энэ өдөр Юлий Цезарийн арми  Тит Лабиены ( Эртний Ромын цэрэг улс төрийн зүтгэлтэн, Цезарийн хамгийн ойрын түнш)  цэрэгтэй тулалджээ. Түүхэнд эл тулалдааныг Руспины дэргэдэх тулалдаан гэдэг.

  • 1717 оны энэ өдөр Гаагад Франц, Англи, Голланд улс  Испанийн эсрэг холбоо байгуулжээ.
  • 1762 оны энэ өдөр  Их Британи улс  Испанид дайн зарласнаар Долоон жилийн дайнд оржээ.
  • 1878 оны энэ өдөр   Оросын генерал И.В.Гүркогийн  отряд туйлын хүнд нөхцөлд Балканыг гатлан Болгарын ​​Софи хотыг Туркийн эрхшээлээс чөлөөлжээ.
  • 1885 оны энэ өдөр Генерал Оскар де Негриугийн удирдсан Францын цэргүүд Вьетнамын хойд хэсэгт орших Нуй Боп дахь Чин улсын цэргийг ялжээ.
  • 1918 оны энэ өдөр  Финландын тусгаар тогтнолыг Орос, Швед, Герман, Франц улс хүлээн зөвшөөрчээ.
  • 1919 оны энэ өдөр  Берлин хотод ажилчид болон засгийн газрын цэргүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн гарчээ.
  • 1948 оны энэ өдөр Бирм тусгаар тогтнолоо зарлажээ.
  • 1951 оны энэ өдөр  Хятадын сайн дурынхны дэмжлэгтэйгээр Хойд Солонгосын цэргүүд Сөүлийг эзэлжээ.
  • 1959 оны энэ өдөр  Леопольдвильд (Бельгийн Конго) тусгаар тогтнолын төлөө улс төрийн хөдөлгөөн эхэлжээ.
  • 1969 оны энэ өдөр  Марокко, Испанийн засгийн газрын хооронд  олон жил үргэлжилсэн   хэлэлцээрийн үр дүнд  Ифни мужийг Мароккод буцааж өгөхөөр  болжээ.
  • 1980 оны энэ өдөр АНУ –ын Ерөнхийлөгч Жимми Картер Москвагийн Олимпыг бойкотлох  болсноо мэдэгджээ
  • 1985 оны энэ өдөр  Лондон хотын  эмнэлэгт  дэлхийн анхны тээгч эх  охин төрүүлжээ.
  • 1989 оны энэ өдөр  Ливийн эрэг орчим АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний F-14 сөнөөгч онгоц  Ливийн МиГ-23 онгоцыг сөнөөжээ.
  • 1990 оны энэ өдөр хэт ачаалалтай суудлын галт тэрэг хоосон ачааны галт тэрэгтэй мөргөлдөж, 307 хүн амь үрэгдэж, 700 хүн гэмтэж бэртжээ.
  • 2004 оны энэ өдөр НАСА-ийн “Спирит” нэртэй сансрын төхөөрөмж Ангараг гараг дээр амжилттай газарджээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагад 11 автомашин хүлээлгэн өглөө
Мэргэжлийн хяналтын байгууллагад 11 автомашин хүлээлгэн өглөө
 
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.