Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяртай холбоотой 894 хуудас материалыг АТГ-т хүлээлгэн өгсөн. Улмаар АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн талаар мэдэгдээд байна. Тэгвэл эл асуудлын эргэн тойронд яригдаж буй хоёр цагийн бичлэг, А.Амундра нарын хүмүүсийн өгч буй мэдээлэлтэй холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр "Л.Оюун-Эрдэнэ, А.Амундра нарын ярьж байгаа зүйлд ямар ч логик алга. 2020 оны хавар, 2019 оны 9 сард Б.Энхбаяр хэн байсан бэ гэдгийг энэ гүтгэгчид гүтгэхдээ улайраад бодоогүй байгаа байхгүй юу. Энэ үед би ИРГЭН байсан. Бичлэг үнэхээр байгаа бол аль эрт гаргаад, 15 давхарынхан чинь бүжиглэж байдаг юм байгаа биз дээ" гэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!