ДЭЛХИЙН АЛДАРТ “TOP CHEF” ШОУ МОНГОЛД: 100 сая төгрөгийн төлөөх тулаан тун удахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 55 секунд

Дэлхийн хэмжээний энтертайнмент контент үйлдвэрлэгч NBCUniversal-ын албан ёсны формат болох “TOP CHEF” реалити, хоолны шоу нэвтрүүлэг Монгол Улсад бүтээгдэхээр боллоо. NTV телевиз болон Nomadia Pictures-ийн хамтран хэрэгжүүлж буй уг төсөл нь Холливудын стандартаар, шилдэг уран бүтээлчид, мэргэжлийн зураг авалтын багуудын оролцоотойгоор хийгдэх бөгөөд Монголын медиа салбарт нэгэн шинэ хуудсыг нээх зорилго тавьж байна.

Мэргэжлийн тогооч нарын гал гарсан өрсөлдөөн:

“Top Chef Mongolia” бол зүгээр нэг шоу нэвтрүүлэг биш. Энэ бол мэргэжлийн тогооч нарын 100,000,000 төгрөгийн шагналын сангийн төлөөх ур чадвар, хурд хүч, тэсвэр тэвчээр болон сэтгэл зүйг сорьсон ширүүхэн өрсөлдөөн байх болно.

Сая сая үзэгчдэд хүрэх цогц контент:

Уг реалити шоу тун удахгүй NTV телевиз, Univision Mongolia, LookTV, DDish платформуудаар дамжуулан улс орон даяар сая сая үзэгчдэд хүрнэ. Үзэгчид мэргэжлийн гал тогооны халуун уур амьсгал, оролцогчдын өөр өөр зан төрх, өрсөлдөөний хурц агшнуудаас гадна тэдний амьдрал, карерын сонирхолтой түүхүүд, даалгавар сорилуудаар бүтээгдэх шинэ жор, амтат хоол бэлтгэх явцыг дуу дүрсний хамгийн өндөр чанартайгаар хүлээн авч үзэх боломжтой.
Нийгмийн хариуцлага:

Мөн энэхүү контент нь зөвхөн хоолны шоу бус нийгмийн хариуцлага, байгаль орчинд ээлтэй хандлага, хоол хүнсний хог хаягдлыг бууруулах гэх мэт чухал асуудлуудыг дэвшүүлэн шийдэл гаргах зорилго агуулж буйгаараа онцлогтой. Бид нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг хөндөж, бодит өөрчлөлт хийхийг зорьж байна.

БҮРТГЭЛ БОЛОН ХАМТЫН АЖИЛЛАГАА:

“TOP CHEF MONGOLIA” төслийн баг оролцох хүсэлтэй тогооч нар болон хамтран ажиллах брэндүүд, байгууллагуудыг урьж байна.
1. Тогоочоор оролцох хүсэлтэй бол:
Хэрэв та өөрийн ур чадвараа дэлхийн хэмжээний талбарт сорьж, шилдэг нь гэдгээ батлахыг хүсвэл дараах сувгаар бүртгүүлнэ үү:
⦁ И-мэйл: ⦁ oyundarik@gmail.com
⦁ Утас: 88004429
2. Спонсор, хамтран ажиллах байгууллагууд:
Дэлхийн алдартай форматаар дамжуулан өөрийн брэнд, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хоногшуулахыг хүсвэл:
⦁ И-мэйл: ⦁ khuslen.b@unitel.mn
⦁ Утас: 86115244
Төслийн албан ёсны трэйлер үзэх: ЭНД ДАРНА УУ
https://www.facebook.com/reel/925186963634801

NTV ТЕЛЕВИЗ & NOMADIA PICTURES 2026 он

36 жил цаасан дээрх зорилго байсан шатахууны нөөц агуулах сав барих ажлыг бодит ажил хэрэг болгоно
36 жил цаасан дээрх зорилго байсан шатахууны нөөц агуулах сав барих ажлыг бодит ажил хэрэг болгоно
 
Төсвийг хэрхэн хэмнэж, үр ашигтай зарцуулах санал, шийдэл танилцуулахыг Ерөнхий Аудиторт чиглэл болголоо
Төсвийг хэрхэн хэмнэж, үр ашигтай зарцуулах санал, шийдэл танилцуулахыг Ерөнхий Аудиторт чиглэл болголоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!