K-pop дүр төрхтэй хэдий ч өөрсдийгөө Q-pop хэмээх шинэ урсгалыг үндэслэгч хэмээн нэрлэж буй NINETY ONE хэмээх хамтлаг Казахстан улсыг шуугиулж байна. Энэхүү хамтлаг байгуулагдсан нь 2014 оноос эхлэлтэй бөгөөд шинэ өнгө төрх бүхий хөвгүүдийн хамтлагийг байгуулах шалгаруулалтыг улс даяар явуулж шалгарсан залуус хамтлагаа байгуулжээ.
Харин Казахстан улсын ард иргэд тэднийг гаднах төрхөөр нь дүгнэн ижил хүйстэн хэмээн доромжилж, ижил хүйстэн хүмүүсийг "Ninety one" хэмээн дуудаж эхэлсэн байна. "Ninety one" хамтлаг хүйсийн тэгш эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэн, уран бүтээлдээ үүнийгээ шингээхийг зорьдог талаараа bbc.com-д өгсөн цахим ярилцлагын үеэр дурджээ.