УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Тангарагаасаа няцсан, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэх шалгуур чинь маш субъектив байна. Гишүүний үүргээ биелүүлээгүй гэдгийг яагаад заавал шүүхээр биш ҮХЦ-ээр шийдүүлэх гээд байгаа юм" гэв. Түүний асуултад ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал "Тангарагаасаа няцсан эсэхийг одоо ч тогтоох боломжтой" гэв.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Номинчимэг "А.Бямбажаргал дарга аа, надад юм заах гээд байх хэрэггүй.Үндсэн хууль зөрчинө гэдэг чинь маш ерөнхий зүйл байхгүй юу" гэлээ.