Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ИЗНН багтаагүй. Цахим орчинд гарсан мэдээллээр УИХ-ын гишүүн Р.Батболд Ерөнхий сайд албан бичиг явуулснаас болж дээрх асуудал үүссэн аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Р.Батболдоос тодруулахад "Ерөнхий сайд руу “ИЗНН-ын дарга солигдсон шүү” гэх агуулгатай бичгийг явуулсан. Гэхдээ энэ нь засагт хамтрахад нөлөөлөх хэмжээний зүйл биш.
Б.Батбаатар “Би дарга шүү дээ” гэдэг хандлагатай байгаа учраас өнөөдрийг хүртэл ярилцаагүй" гэв.