УИХ-ын гишүүн Р.Батболдыг “Намын дүрмийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр ИЗНН-аас хасжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

УИХ-ын гишүүн Р.Батболд ИЗНН-ын зарим гишүүдийг цуглуулж хуралдан, өөрийгөө намын даргаар сонгуулсан. Мөн ИЗНН-ын дарга Б.Батбаатарыг намын даргаас огцруулж, намын гишүүнчлэлээс хассан байдаг.

2026.03.09 өдрийн бичлэг

Гэвч Улсын дээд шүүхээс Р.Батболдыг бүртгэлээ гэх албан ёсны шийдвэр гараагүй байгаа тул намын даргаар Б.Батбаатар хэвээр байгаа аж.

Тэгвэл ИЗНН өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Р.Батболдыг намын гишүүнээс хасах шийдвэр гаргажээ. Ингэхдээ, Р.Батболд нь:

  • Намын дүрмийг ноцтой зөрчсөн
  • Намын Их хурлын бүрэн эрхэд халдсан
  • Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн
  • Уг хууль бус, эрх зүйн хүчин төгөлдөр бус баримтыг Монгол Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж, ийнхүү шийдвэрлэлээ гэжээ.
П.Сайнзориг: Харбины гэрээний асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлэхээр нүүрсчин болгочихоод байна
П.Сайнзориг: Харбины гэрээний асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлэхээр нүүрсчин болгочихоод байна
 
“Барилга экспо” 39 дэх удаагийн олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ
“Барилга экспо” 39 дэх удаагийн олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!