Дуучин Б.Буянжаргалын шинэ уран бүтээл “Чи миний” дуу олны хүртээл боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Б.Буянжаргал уран бүтээлээсээ найман жил завсарлаад эргэн иржээ. Энэ хугацаанд дуучин маань хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хувийн бизнесээ эхлүүлж, тун амжилттай яваа ажээ. Улмаар саяхан “Чи миний” дуугаа гаргаж, үзэгч, сонсогч олондоо бэлэг бариад байна. “Чи миний” дууны шүлгийг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Т.Дарханхөвсгөл бичиж, аялгууг хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбат урлажээ. Дуучин Б.Буянжаргал тус дууныхаа клипийг техник технологийн шинэчлэлийг дагаж, хиймэл оюун ухаан ашиглаж хийсэн нь шинэлэг болсныг тиүүнийг сонсогч фенүүд нь хуваалцсаар байгаа юм.

Дуучин Б.Буянжаргалын Санахгүй л гэсэн юм аа, Саяана, Аялас хийгээд дуулъя, Аавын борлог морьд, Ай даа юу ч гэхэв дээ, Миний Монголын намар, Чамдаа би хайргүй байхын аргагүй зэрэг олон дуу үзэгч, сонсогчдоос өндөр үнэлэлт авсан юм. Одоо ч түүний дуу ард түмний хайртай дуунуудын нэг хэвээр байгаа билээ.

Н.Учрал: Аж ахуйн нэгж төрд үйлчилгээ үзүүлсэн бол ажлын 3 хоногт төлбөрөө авна
Н.Учрал: Аж ахуйн нэгж төрд үйлчилгээ үзүүлсэн бол ажлын 3 хоногт төлбөрөө авна
 
Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид ААШТ-ийг зорилоо
Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид ААШТ-ийг зорилоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!