Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн яам яагаад хоёр өдөр бужигнав?

Ангилал
Улс төр Нийгэм COVID-19
Огноо
Унших
2 минут 48 секунд

Өнгөрөгч амралтын өдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 2-ний өдөр эрүүл мэндийн яаманд Ковид-19 вирусны халдвар илэрч хөл хорьсон, ажилтнуудаасаа шинжилгээ авч байгаа тухай манай сайт мэдээлсэн. Удалгүй Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг “Эрүүл мэндийн яаманд халдвар илэрч хөл хорьсон нь ор үндэсгүй худал мэдээлэл” гэж мэдэгдэв. Эрүүл мэндийн яаманд болсон асуудлын өмнүүр яагаад Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга гүйж орж түргэн шуурхай мэдээлэл хийв гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Албаны хүмүүс дээрх үйл явдлыг ор үндэсгүй гэж байгаа боловч Эрүүл мэндийн яам хоёр хоног бужигнасан, ажилтнуудаасаа яаралтай шинжилгээ авсан нь бултах аргагүй үнэн гэдгийг баттай эх сурвалж мэдээлж байгаа юм.

Тодруулбал тус Яам Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлэхээр тохижуулж байгаа хойд байранд засвар хийж байсан нэг ажилтнаас ковид-19 вирусны халдвар илэрсэн байна. Уг ажилтны ээж нь Баянзүрх эмнэлэгийн голомтоос дам хавьтал байдлаар халдвар авсан бөгөөд хүү нь мөн халдвартай гарчээ. Хамгийн ноцтой нь уг байртай Улсын онцгой комиссын шуурхай штаб залгаа байрлаж байсан нь гэв.

ЭМЯ ажилтнуудаа амралтын өдрөөр шинжилгээнд хамруулсан ба өнөөдрөөс \2021.01.05\ шинжилгээний хариу гарч эхлэх юм байна. Харин энэ тухай мэдээллээ яагаад олон нийтээс нууцалж байгаагаа өөрсдөө тайлбарлах бизээ.

Дашрамд дурдахад ЭМЯ цар тахлын хөл хорионы ид үеэр маш их халгаа сэлгээ хийж байгаа ажээ. Тодруулбал тус яам бүтцийн өөрчлөлт хийж хэд хэдэн газар, хэлтсийн дарга нараа чөлөөлөх буюу тушаал бууруулсан байна. Өмнө нь тус яам 7 газар 9 хэлтэстэй буюу удирдлагын 16 нэгжтэй байсан бол одоо 5 газар 13 хэлтэстэй болгож удирдлагын 18 нэгжтэй болсон гэх мэдээлэл байгаа. Энэ тухайгаа ч мөн тус яамныхан ихэд нууцалж байна. Цар тахалтай тэмцэхэд ард иргэдээ нээлттэй мэдээллээр хангаж анхааруулж байх ёстой, завгүй ажлаа хийгээд халаа сэлгээ манатай байх байтал тус яам ийнхүү бужигнасаар байна.

Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй 118 нас хүрлээ
Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй 118 нас хүрлээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.