Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэн Ж.Дугардорж ГХ-ны сайд Б.Батцэцэгийг шалгуулах хүсэлт өгсний дагуу АТГ-аас шалгаж эхэлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Иргэн Ж.Дугардорж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж, дөрвөн үндэслэл бүхий асуудлаар шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хүсэлтээ өгсөн байна.

Тодруулбал, түүнийг хамаарал бүхий компаниудаараа дамжуулан тендер авсан, сонгон шалгаруулалтгүй олон тэрбум төгрөгийн худалдан авалтыг төрд шахдаг, тендергүйгээр өөрийн хамаарал бүхий Мөнхийн үсэг ХХК-д давуу эрх олгодог гэх мэт үндэслэлүүдийг дурдсан байна.

Мөн Б.Батцэцэг сайд өөрийн хамаарал бүхий этгээдийг Мөнхийн үсэг ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх удирдлагаар томилуулж төрийн гадаад паспорт хэвлэх 22 тэрбум төгрөгийн худалдан авалтыг завшсан гэж буруутган АТГ-т шалгуулахаар ханджээ.

Ингээд АТГ-т гаргасан иргэн Ж.Дугардоржийн өргөдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Маргааш ОУХМ Т.Энхтөр, Х.Бекнур нар тулалдана
Маргааш ОУХМ Т.Энхтөр, Х.Бекнур нар тулалдана
 
З.Мэндсайхан: “Сэлбэ дэд төв“-ийн ажил ЗОГСОХГҮЙ
З.Мэндсайхан: “Сэлбэ дэд төв“-ийн ажил ЗОГСОХГҮЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.