Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдийг шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Гадаад улсын иргэдтэй бүлэглэн иргэдийн төлбөрийн картын цахим мэдээллийг олж, гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдэд холбогдох хэргийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байна. Мөрдөн байцаалтаар иргэн Ц нарын бүлэг этгээд нь арилжааны банкны ПОС төхөөрөмж ашиглан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хуурамч орлогын гүйлгээ хийж, их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй байдал тогтоогдсон байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхэн хөрөнгө оруулалтын эх үүсвэр, үйл ажиллагааны бодит байдлыг сайтар нягталж, баталгаажуулсны үндсэн дээр хамтран ажиллах, “хөрөнгө оруулалт” нэрээр олон улсын банкны карт ашиглах санал ирсэн тохиолдолд онцгой анхаарал хандуулж шалгах, мөн хувийн болон банкны картын мэдээллээ бусдад дамжуулахгүй байхыг анхаарна уу.

Н.Учрал: Намын нэр хүндийг гутааж, улс эх орны эрх ашгийг хойш тавьж сандал суудал ярьж яваатай ЭВЛЭРЭХГҮЙ
Н.Учрал: Намын нэр хүндийг гутааж, улс эх орны эрх ашгийг хойш тавьж сандал суудал ярьж яваатай ЭВЛЭРЭХГҮЙ
 
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээн өндөрлөж, автозамын хөдөлгөөнийг нээлээ
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээн өндөрлөж, автозамын хөдөлгөөнийг нээлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.