Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж байгаа "Алтан цом"-ын төлөөх зургаадугаар тойргийн сүүлийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болсон. Харин өнөөдөр долоодугаар тойргийн эхний хагасын барилдаанууд болно.
Улсын арслан Э.Батмагнай тэргүүтэй "M-Си-Эс Энержи баг", Улсын арслан Ц.Бямба-Отгон тэргүүтэй "Хубилай хаан" багтай барилдана. "M-Си-Эс Энержи баг" нийлбэр дүнгээр хүснэгтийг тэргүүлж яваа. Харин "Хубилай хаан" баг хоёр хожил, дөрвөн хожигдолтой зургаадугаар байранд бичигдэж байна. "Хубилай хаан" өчигдөр барилдаан хийсэн ба уг барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон зодоглоогүй.
Улсын арслан тэргүүтэй Р.Пүрэвдагва тэргүүтэй "Хатант Интернэшнл" баг Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй "Эв Монгол" багтай барилдана. Эхний зургаан тойргийн дүнгээр "Хатант Интернэшнл" баг дөрвөн хожил, хоёр хожигдолтойгоор дөрөвт жагсаж байгаа бол "Эв Монгол" баг 1 хожил, таван хожигдолтойгоор долоодугаар байранд явж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!