Баасан гарагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Энэ дагуу УЗ болон УИХ дахь МАН-ын бүлэг, ТББХ, УИХ-ын чуулганаар хэлэлцэж дэмжсэнээр Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдсөн юм.
Тэгвэл яг одоо МАН-ын Бага хурал эхлэх гэж байна. Энэ үеэр Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл "Б.Энхбаяр аа, хоёр цагийн бичлэгийг чинь Даваа гарагт АТГ-д аваачиж өгнө. Юун кино. Бодит үйл явдал болсон байна. 2024 оны 4 сард Тусгаар тогтнолын ордны зүүн жигүүрийн 3 давхарт ХЗДХЯ-наас авсан 8 тэрбум төгрөгийг нэр бүхий хүмүүс хувааж авсан байж болзошгүй асуудлыг АТГ-д шалгуулна. Тусгаар тогтнолын ордон авлига, албан тушаал өгөлцөж авалцдаг газар болсон байна" гэв.