Аман дээрээ эв нэгдэлтэй ч дотроо эв нэгдэлгүй МАН-ынхан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд

УИХ дахь АН-ын бүлгээс Н.Учралыг өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаас чөлөөлөгдөхийг шаардаж, тэр болтол чуулган, байнгын хорооны хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Тэд ийн мэдэгдсэн ч УИХ-д 68 суудалтай эрх баригч МАН-ынхан ирцээ бүрдүүлж УИХ-ын үйл ажиллагааг явуулах бүрэн боломжтой ч өнөөдрийг хүртэлх 10 хоногийн хугацаанд тэд ирцээ ч бүрдүүлж чадсангүй.

МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал болон тус намын зарим гишүүд "Манай бүлэг хуваагдаж, хагарсан зүйл болоогүй" гэж амаараа хэлж байгаа ч бодит байдал дээрээ дотооддоо маргаантай байгаа нь илэрхий байна. Зарим гишүүдийнх нь зүгээс намынхнаасаа шал өөр буюу АН-ын шаардлагыг дэмжсэн байр суурь илэрхийлж "Аль нэг намын дарга УИХ-ыг удирдаж болохгүй. Намын дарга Ерөнхий сайд байх ёстой" гэж буй. Угтаа бол тэд бүлгээрээ дээрх асуудлыг хэлэлцэж нэгдсэн байр сууринаас асуудалд хандах ёстой байтал эсрэгээрээ байгаа нь тэд эв нэгдэлгүй байгаа нь харагдаж буй.

Улмаар өнөөдөр УИХ-ын чуулган ирцээ хүлээж 3 цаг гаруй хийцгүйрсний эцэст МАН-ын бүлэг хуралдаж, улс төрийн шийдвэр гаргахаар болоод байна.

“Саньяа-2026” Азийн элсний наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
“Саньяа-2026” Азийн элсний наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
 
“TLG Tushig Bagana” баг ирэх жил дээд лигт тоглохоор боллоо
“TLG Tushig Bagana” баг ирэх жил дээд лигт тоглохоор боллоо
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!