Дорнын цаг тоололтой манай ард түмэн шинэ жилийн баярыг хойд хөршөөсөө импортоор авсан байдаг. Өдгөө Монголчуудын үндэсний баяр болж айл бүл, албан байгууллагаараа нижгэр тэмдэглэдэг болсон уг баярыг амтат бялуу, оргилуун дарсгүйгээр төсөөлөх аргагүй. Мөн шинэ жилийн баяр нь Орос Монголын социализмийн үеийн найрамдлын өвийг сэргээн дурсдаг уулзварт өдөр болсон гэхэд хилсдэхгүй л болов уу. Та бүхний амралтын оройд зориулж хуучны шинэ жилийн зарим гэрэл зургуудыг сонирхуулья. 1923 онд тэмдэглэсэн анхны шинэ жилээс өнөө үе хүртэл эдгээр сонирхолтой зургууд танд баярын мишээл нэмнэ гэдэгт итгэлтэй байна.