Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: Сэтгүүлчид “Оюутолгой”-н усны менежменттэй танилцаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 22 секунд

Сэтгүүлчид “Оюутолгой”-н усны менежменттэй танилцаж байна. Оюу толгой уурхай усны менежментээрээ монголдоо төдийгүй дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг. Учир нь тэд уурхайн усны хэрэгцээгээ 150-400 метрийн гүн дэх Гүний хоолойн газрын доорх усны ордоосоо хангадаг. Энэ нь малчдын ундны усны нөөцөд нөлөөлөхгүй гэдгээрээ онцлогтой.

Тодруулж хэлбэл, 2011 оноос "Оюу толгой" компани Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрлийн дагуу газрын доорх ус ашиглаж эхэлсэн бөгөөд 2015 онд Усны нөөцийн зөвлөлөөс олгосон зөвшөөрлийн хүрээнд ус татах, ашиглах үйл ажиллагааг явуулж байна. Одоогийн байдлаар ашиглаж буй усны хэмжээ зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс бага буюу дунджаар 56.5 хувийг ашиглаж байгаа нь нөөцийг зохистой хэрэглэж байгаагийн нэг илрэл.

Нийт 28 худаг, ус цуглуулах 5 станц, ус өргөх байгууламж, тус бүр 200,000 шоо метр багтаамжтай 2 цөөрөм, 88 км урт DICL болон 65 км урт HDPE хоолой бүхий ус дамжуулах нарийн сүлжээгээр тоноглогдсон нэгдсэн системийг уурхайн ашиглалтын явцын усан хангамжид зориулан байгуулсан байдаг. Чухамхүү энэ иж бүрэн бүтэц, цогц бүтээн байгуулалт нь Оюу толгойн зэсийн уурхайн ус хангамжийг урт хугацаанд найдвартай, үр ашигтай, байгальд ээлтэй байдлаар хангах үндэс болдог аж.

"Оюу толгой" компанийн хэрэгжүүлж буй усны менежментийн хөтөлбөр нь уурхайн бүх шатанд усыг хэмнэх, эргүүлэн ашиглах, байгальд үзүүлэх нөлөөллийг бууруулахад чиглэж байна. Тэд 150-400 метрийн гүнээс гаргаж авсан усныхаа 85 хувийг дахин ашигладаг.

Түүнээс гадна Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох гэрээнд заасны дагуу ус ашигласны төлбөрөө төлбөрөө төлсөөр ирсэн нь тэдний бас нэгэн давуу тал. 2025 онд 23.9 тэрбум төгрөг, 2013 оноос хойш нийт 218 тэрбум төгрөгийг ус ашигласны төлбөрт төлжээ.

Okлахома Сити Тандер баг 2028 оны улирлыг шинэ ордондоо эхлүүлнэ
Okлахома Сити Тандер баг 2028 оны улирлыг шинэ ордондоо эхлүүлнэ
 
ОБЕГ: Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд хогийн цэгээс гарсан галыг унтраахаар ажиллаж байна
ОБЕГ: Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд хогийн цэгээс гарсан галыг унтраахаар ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.