Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон улс дэлхийн анхны модон хиймэл дагуул бүтээнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 37 секунд

Японы “Sumitomo Forestry” компани, Киото их сургуулийн эрдэмтэд хамтран 2023 он гэхэд модоор хийсэн анхны хиймэл дагуул бүтээхээр ажиллаж байна. 400 гаруй жилийн түүхтэй тус компани нь нарны гэрэл болон температурын өөрчлөлтөд тэсвэртэй модон материал үйлдвэрлэхийг зорьж байгаа аж. Эрдэмтдийн баг дэлхий дээрх өөр өөр нөхцөлд ургадаг олон төрлийн модыг туршихаар төлөвлөсөн байна.

Агаар мандалд хөөргөх хиймэл дагуулуудын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор сүүлийн үед сансрын хог хаягдал томоохон асуудлуудын нэг болоод байгаа юм. Харин модон хиймэл дагуулын хувьд хортой нэгдлүүд ялгаруулахгүйгээр шатах боломжтойгоороо давуу талтай гэж үзжээ.

Дэлхий даяар 6000 орчим хиймэл дагуул эргэлддэг гэж Дэлхийн эдийн засгийн форумын тайланд дурджээ. Эдгээрийн 60 орчим орчим хувь нь ашиглалтаас гарсан буюу сансрын хог хаягдал байгаа аж. Түүнчлэн “Euroconsult” судалгааны фирмээс гаргасан тоо баримтаар энэ арван жилд жил бүр 990 хиймэл дагуул хөөргөнө гэж тооцоолж буй бөгөөд энэ нь 2028 он гэхэд тойрог замд 15000 хиймэл дагуул хөөрнө гэсэн үг юм. Илон Маскийн “SpaceX” компани л гэхэд аль хэдийн 900 гаруй хиймэл дагуул хөөргөсөн байна.

Эх сурвалж: BBC

Шампанск, оргилуун дарс нь хоорондоо ялгаатай нэршил
Шампанск, оргилуун дарс нь хоорондоо ялгаатай нэршил
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд