Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шампанск, оргилуун дарс нь хоорондоо ялгаатай нэршил

Ангилал
Social pop
Огноо
Унших
3 минут 31 секунд

Шинэ жилийн баярын ширээг оргилуун дарсгүйгээр төсөөлөх аргагүй.  Энэхүү дарсыг Оросоор шампанское, игрисстое вино, Англиар champagne, sparkling wine гэдэг бол манайхан шампан дарс, оргилуун дарс хэмээн нэрлэдэг.

Үнэндээ шампанск, оргилуун дарс нь хоорондоо ялгаатай нэршил юм. Орц найрлагын хувьд төдийлөн ялгаагүй ч шампанск гэдэг шошгыг зөвхөн өмнөд Францад үйлдвэрлэсэн дарсанд хэрэглэдэг бол дэлхийн бусад улс орнуудад үйлдвэрлэсэн дарсыг sparkling wine буюу оргилуун дарс гэдэг.

Оргилуун дарсны эх орон бол Парисаас зүүн хойд зүгт 60 км орших хөдөө аж ахуйн эдэлбэр нутаг байв. XVII зуунд амьдарч байсан язгууртан гаралтай гэлэн Дон Перигнон /1638-1715/ анхны шампанск дарсыг бүтээсэн хэмээдэг. Нэг тонн усан үзмээр дунджаар 143 торх дарс нэрдэг. Түүнчлэн нэг лонх оргилуун дарсанд ойролцоогоор 630 усан үзэм ордог байна.

Оргилуун дарс үйлдвэрлэгч топ 5улс ба тэдгээр улсад үйлдвэрлэдэг оргилуун дарсны жилийн хэмжээ:

  • Итали, 660 сая лонх /27%/
  • Франц, 550 сая лонх /22%/
  • Герман, 350 сая лонх /14%/
  • Испани, 260 сая лонх /11%/
  • Америк, 162 сая лонх /6%/
  • Бусад улс, 500 сая лонх /20%/

Дэлхий даяар жилд 2,5 тэрбум лонх оргилуун дарс үйлдвэрлэгддэгээс 422,3 сая нь Henkell Freixenet group ба хамгийн том оргилуун дарс үйлдвэрлэгч групп юм.

Британийн нэгэн их сургуулийн эрдэмтэд оргилуун дарсыг судалсны дүнд эл ёслолын ундаа нь бусад согтууруулах ундаанаас өөр төдийгүй зүрх, судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдгийг тогтоожээ. Оргилуун дарсны найрлагад орсон бодисууд судасны ханыг тэлж өргөсгүүлдэг байна. Энэ онцгой чанар нь оргилуун дарс дахь спиртэд бус, хөөсөнд ч биш найрлагад нь агуулагддаг "полифенол" хэмээх бодист байдаг аж. Полифенол нь судсыг өргөсгөснөөр хатуурсан булчингуудыг суллаж, эд эсэн дэх азотын эслийн боловсруулалтыг хурдасгадаг байна. Оргилуун дарсанд агуулагдах антиоксидант мэдрэлийн эд эсийг устгах процесыг зогсоодог тул Паркинсон болон Альцгеймерийн өвчин тусахаас сэргийлдэг.

Оргилуун дарсанд сөрөг нөлөө бас бий. Хөөсрөлтөөс болж алкоголь цусанд маш амархан шимэгдэн шингэдэг тул оргилуун дарсыг хэтрүүлэх буюу хатуу архитай хольж уухад хурдан согтоодог байна.

Оргилуун дарсны тухай сонирхолтой баримтууд:

  • Шампан дарсыг буудуулж онгойлгоход нүүрсхүчлийн хийний ихэнх хэсэг нь гараад явчихдаг тул энэ нь дарсны хэмжээ, амт чанарыг ихээхэн бууруулдаг.
  • Дашрамд хэлэхэд шампан дарс хэдий чинээ чанга дуутай буудаж байна төдий чинээ чанар муутайд тооцогддог байна.
  • Нэг шил оргилуун дарс 1 кв.инч тутамд 40 кг даралттай байдаг нь машины дугуйны даралтыг бодвол 3 дахин их юм.
  • Оргилуун дарсны шилний бөглөө 95 км/цаг хурдтай үсэрдэг.
Хархорум хоттой виртуалаар танилцаарай
Хархорум хоттой виртуалаар танилцаарай
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.