ESL Pro League Season 23 тэмцээний финалын тоглолт өнөө шөнө болно. Аваргын төлөө "NAVI", "Aurora" шалгарч үлдсэн ба тоглолт шөнийн 00:00 цагаас болно. Тоглолт BO5 зарчмаар явагдана.
"NAVI" шигшээ шатанд "The Mongolz", "FUT" багуудыг буулган авч финалд шалгарсан. Харин "Aurora" баг "Legacy", "Astralis"-ыг буулган авч финалд шалгараад байна. Хоёр баг өмнө нь 26 удаа таарч 19-д нь "NAVI" баг ялалт байгуулж байжээ.
Гуравдугаар байрын төлөө "FUT", "Astralis" багууд хоорондоо тулж байна.