Сүүлийн үед цахим орчинд нийтлэгдэж буй үе тэнгийн дээрэлхэлтийн бичлэгүүдийн талаар зарим олны танил эрхмүүд байр сууриа илэрхийлсээр байна.
Монгол Улсын начин Н.Мустафа энэ талаар "Эцэг, эхчүүд хүүхдүүдээ хувийн мундаг том сургуульд өгөх эсвэл ямар нэгэн давтлага юу байдаг тэрэнд өгч байгаагаараа уралдаж байх шиг санагддаг юм. Миний бодлоор эхлээд хүн болж төлөвших ёстой. Нийгэмшээд бусдадаа гай болохгүй байх мөн дээрэлхэлт бие биеэ ялгаварлан гадуурхаж болохгүйн талаар зааж өгвөл илүү ирээдүйн нийгэм маань гэрэл гэгээтэй болох байх. Спортоор хичээллэвэл илүү даруу төлөв болох магадлал өндөр шүү. Мэдээж энэ бүхнээ сурсны дараа ямар ч мэдлэг боловсрол хувийн ур чадвараа дээшлүүлэхгүй яах вэ. Эцэст нь ийм үйлдэл хийж буй хүүхдүүдэд хатуу арга хэмжээ авах хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!