
Ахлах ангийн сурагчдын нэгнээ дээрэлхэж, зодож, хувцсыг нь хөвгүүдийн нүдэн дээр тайлахыг завдаж буй бичлэг цахим орчинд цацагдаж, нийгмийн айдаст автуулаад байна. Зодооны асуудалд Ерөнхий боловсролын 130, 21, Номт наран сургуулийн 11, 12 дугаар ангийн 8 сурагч холбогдоод байгаа юм.
Уг асуудалтай холбогдуулан өмгөөлөгч О.Анхбаяр цахим хуудастаа "Миний бие хуульчийн нийтэд ажлын хүрээнд өмгөөллийн ажлын хажуугаар 10-н жилийн дунд сургуулийн ахлах ангийнханд дээрэлхэлтийн эсрэг уулзалт хийдэг уламжлалтай юм. Энэ ажлынхаа хүрээнд олон арван сургууль дээр очиж сурагчидтай уулзаж байлаа. Ер нь бол дээрэлхэлт гэдэг зүйл хэзээд байсан бөгөөд үүнийг хэн ч төдийлөн тоодоггүй, анхааралдаа авч хариу арга хэмжээ авч удаа миний багад лав байгаагүй юм. Гэлээ гээд аав болоод хуульч болоод энэ үзэгдлийг зүгээр зөнд нь бас орхиж болохгүй гэж боддог болсон. Миний бага залуу үеийн дээрэлхэлтээс одоогийн дээрэлхэлт бүр илүү хорон бөгөөд олон нийтийн сүлжээ ашигладаг болсон айхтар ноцтой үр дагавар үүсгэдэг болжээ. Иймээс энэ үе тэнгийн дээрэлхэлтийг яавч зүгээр орхиж болохгүй асуудал юмаа. Иймээс энэ сайн дурын ажлаа бүр илүү хийх ёстой юм хэмээн бодож байна.
Дээр нь нэмж хэлэхэд хүүхэд мөртлөө цадигаа алдсан адгуус мэт авирлах энэ хүмүүсийн эсрэг эрүүгийн журмаар тэмцэх цаг нь нэгэнтээ болжээ. Дээрэлхэлтийг Эрүүгийн хуульд гэмт хэрэг болгож оруулах шаардлагатай хэмээн дүгнэж байна" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!