Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон билээ. Тэгвэл дээрх хуулийн төслийг өнгөрөгч долоо хоногт Засгийн газар дэмжсэнтэй холбоотойгоор өнөөдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр тэргүүтэй албаныхан УИХ-ын даргын өрөө рүү орлоо.
Хуулийн төсөлд ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 50 хувиас дээш тасалсан, өргөсөн тангарагтаа харшилсан, Үндсэн хууль зөрчсөн, эсхүл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг тусгасан. Ингэхдээ УИХ-ын Ёс зүйн дэд хороо, нэгдсэн чуулганаар нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргуулах гээд 3 шат дамжлагатайгаар ардчилсан суурь зарчмаар эгүүлэн татахыг хэлэлцэнэ.
Жич: Ёс зүйн ноцтой зөрчил гэдгийг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм хэмээх цалингийн 20 хувиар торгох дээд хариуцлагатай тогтоолоо УИХ өөрөө хуульд нийцүүлж шинэчилж батална.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!