
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Болгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч, хатагтай Александрина Гиговатай уулзаж, гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Энэ үеэр тус улсын гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн байгууллагатай харилцаа тогтоох, санамж бичиг байгуулах замаар хамтын ажиллагааг эхлүүлэх, туршлага солилцох хамтарсан уулзалт, сургалт, дадлага сургууль зохион байгуулах болон бусад чиглэлээр хамтран ажиллах талаар хэлэлцсэн юм.
Хатагтай Александрина Гигова хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэхэд анхаарал хандуулж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Монгол, Болгар улсууд нь олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд 1950 оны дөрөвдүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоож, эдүгээ нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын олон салбаруудад хамтран ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!