Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БЗД-ийн эмнэлгийн голомтын халдвар 226-д хүрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

БЗД-ийн эмнэлгийн голомтын халдвар 10-аар нэмэгдэж  226 болсныг ЭМЯ-ны ээлжит мэдээллээр хэллээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улаанбаатарт 38 хүний шинжилгээнд  коронавирус илэрлээ. Үүнээс 36 тохиолдол нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой. Тодруулбал 2 сувилагч, 1 үйлчлэгч, 4 сахиур, 6 өвчтөн, гэр бүлийн 17, бусад хавьтлын 2 хүнээс халдвар илэрлээ. БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтот ойрын хаьтал болсон 680 хүний 3 дахь давтан шинжилгээг хийсэн. Давтан шинжилгээгээр 15 хүнээс коронавирус илэрсэн гэсэн үг. Сүүлийн гэр бүлийн хамааралтай 10 тохиолдлын 100 гаруй хүнд шинжилгээ хийхэд 17 хүний шинжилгээ эерэг гарсан. Ингэснээр тус дүүргийн эмнэлгийн голомтод 226 халдвар бүртгэгдээд буй юм. Үүнд:

  • Эрүүл мэндийн ажилтан 22 буюу их эмч 6, сувилагч 10, үйлчлэгч 4, эмзүйч 1. жолооч нэг
  • Өвчтөн 91
  • гэр бүлийн 76
  • Сахиур 29
  • Бусад хавьтлаас 8 хүн байна" гэсэн мэдээллийг өглөө.
Улаанбаатар хотод 38 коронавирусний шинэ тохиолдол илэрлээ
Улаанбаатар хотод 38 коронавирусний шинэ тохиолдол илэрлээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.