Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотод 38 коронавирусний шинэ тохиолдол илэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд

Коронавирусний нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арванхоёрдугаар сарын 28-нд нийт  14035 хүнд PCR шинжилгээ хийхэд 38 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
Үүний 36 нь Баянзүрх дүүргийн дэгдэлтэй холбоотой илэрсэн. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт голомтод хавьтал болсон 682 хүнд гурав дахь давтан шинжилгээ хийхэд ийнхүү илэрсэн. Баянзүрх дүүргийн голомттой холбоотой коронавирусийн батлагдсан тохиолдол 226 боллоо. 
Хавдар судлалын үндэсний төвийн хавьтал болсон 126 хүнд хоёр дахь удаагийн давтан шинжилгээ хийсэн үүнээс 4 хүний штинжилгээнд коронавирус илэрсэн. Энэ нь батлагдсан хоёр тохиолдлын гэр бүлийн 3 хүн, тухайн тасагт хамт ажилладаг нэг сувилагчаас коронавирус илэрсэн.

Мөн 38 тохиолдлын хоёр нь цэргийн төв эмнэлгийн эмчээс илэрсэн.

Франкфуртын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн.

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 702 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл, 

  • Улаанбаатарт 376
  • Сэлэнгэ аймагт 217
  • Орхон аймагт 25
  • Дархан-Уул аймагт 45
  • Дорноговь аймагт 32
  • Говьсүмбэр аймагт 4
  • Архангай аймагт 3

Монгол Улсад коронавирусний батлагдсан нийт тохиолдол 1175, эдгэрсэн 745 байна. 

Сүүлийн 24 цагт 34 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.

Цэргийн төв эмнэлэг,  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 420 хүн эмчлүүлж байна” гэв.

 

 

АНУ-д “Цөмөөхөй” балетыг арьсны өнгөөр гадуурахсан гэж үзжээ
АНУ-д “Цөмөөхөй” балетыг арьсны өнгөөр гадуурахсан гэж үзжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.